slider slider slider slider slider

Чиглэл-01: САЙН ЗАСАГЛАЛ

Бизнесийн Шударга Байдлыг дэмжих хөтөлбөрүүд

Чиглэл-02: НИЙГМИЙН ХАМГААЛАЛ

Нийгэмд чиглэсэн сайн үйлсийн сайн дурын аянууд

ЧИГЛЭЛ-03: ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ

Сургалтын Тэтгэлэгт Хөтөлбөр, Спортын Арга хэмжээ, Залуучуудын хөгжлийг дэмжих хөтөлбөрүүд

ЧИГЛЭЛ-04: ЗӨВ МАНЛАЙЛАЛ

Бизнесийн лидерүүдээс суралцах, Практик мэдлэг олгох, Үе тэнгийнхнээ манлайлах хөтөлбөрүүд

Шударга Ёсыг Бадраах Сангийн 2021-2022 оны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

“Шударга Ёсыг Бадраах Сан” ТББ нь Санхүүгийн Зохицуулах Хорооны анхны дарга Д.Бадраа агсны ажил үйлсийг үргэлжлүүлэх, ирээдүйн санхүүгийн салбарт шударга залуусыг бэлтгэх зорилгоор 2006 оноос эхлэн жил бүр идэвх зүтгэлтэй оюутнуудыг сонгон шалгаруулж, сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож ирсэн билээ. Энэхүү тэтгэлэг нь оюутнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна найз нөхдийн хүрээгээ тэлэх, үе тэнгийнхнээсээ сурч, хөгжих боломжийг олгодог.


ХАМТРАН АЖИЛЛАГЧ БАЙГУУЛЛАГУУД



ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ТАВИГДАХ ШААРДЛАГА

1. МУИС-ийн Бизнесийн сургууль, Нийгмийн ухааны салбарын Эдийн засгийн анги болон СЭЗИС-ийн өдрийн ангийн 2, 3, 4-р курсын оюутан байх.
2. Суралцсан хугацааны голч дүн 3.2 болон түүнээс дээш байх
3. Сангийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, найз нөхдийн хамт сурч хөгжих чин хүсэл эрмэлзэлтэй байх


ХӨТӨЛБӨРТ ХЭРХЭН ХАМРАГДАХ ВЭ?

Та уг тэтгэлэгт хөтөлбөрт онлайнаар хандаж, хүсэлтээ илэрхийлэх бөгөөд дараах зааварчилгааг сайтар дагана уу
1. Онлайнаар анкет илгээх, ингэхдээ энд дарж онлайн анкеттай танилцах
2. Загварын дагуух анкетын асуулт бүрт үнэн зөв хариулна. Асуултанд дутуу хариулах эсвэл орхигдуулсан тохиолдолд таны мэдээлэл системд орохгүй болохыг анхаарна уу.
3. Материал авах хугацаа: 2021.11.15-2021.11.29


ЭНЭХҮҮ АНКЕТЫГ БӨГЛӨЖ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ ДАРААХ МАТЕРИАЛУУДЫГ ЭЛЕКТРОН ХЭЛБЭРЭЭР БЭЛТГЭСЭН БАЙХ ШААРДЛАГАТАЙ

1. Суралцсан хугацааны дүнгийн албан ёсны хуулбар (Сургалтын албанаас авч, баталгаажуулсан байх ёстой)
2. Сургуулийн тодорхойлолт (тамга тэмдэг, он сар өдөртэй байх)
3. Таны нийгмийн идэвхи, оролцоог үнэлсэн тодорхойлолтууд (Сертификат, Батламж г.м.)
4. Хичээл орж байсан 2 багшийн тухайн оюутны талаарх тодорхойлох захидал
5. CV (“PDF” өргөтгөлтэй байх)
6. "Миний ирээдүйн зорилго" сэдвээр хамгийн ихдээ 1 хуудас эсээ бичиж, pdf хэлбэрээр хавсаргах
7. Бусад (Хэрэв боломжтой тохиолдолд доорх материалуудын электрон хувилбарыг хавсаргаж болох бөгөөд энэ нь давуу тал болох болно.)
А. Хамгийн сүүлд гүйцэтгэсэн судалгааны ажил, товч үр дүн
Б. Анги хамт олны тодорхойлолт (Видео, Зураг, Захидал аль ч хэлбэрээр байж болно.)
В. Хэрэв ажил эрхэлдэг бол ажлын газрын тодорхойлолт

Онлайн анкеттай холбоотой асууж тодруулах зүйл гарвал (+976) 95850180 утсаар холбогдоно уу.


Facebook: Шударга ёсыг бадраах сан

www.badraafoundation.org


ОНЛАЙН АНКЕТ